Эрчүүд ч гэсэн иогоор хичээллэдэг
Ихэнх хүмүүс иог бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хөдөлгөөн гэж бодох нь бий. Үнэндээ иог бол эрэгтэй эмэгтэй хэн бүхэнд хэрэгтэй бөгөөд иогоор хичээллэхэд ямар үр дүнд хүрч болохыг та мэдэх үү? Иогоор хичээллэснээр төгс биеийн галбиртай болохоос гадна
- Стресс, нойргүйдэл арилна
- Уян хатан болно
- Хөдөлгөөний дутагдлаас ангижирна
- Амьсгалын тогтолцоо сайжирна
- Амархан ядарч нозоорохоос ангижирна
- Биед хуримтлагдсан хорт бодис гадагшилна гэх мэт олон талын ашиг тустай.
Олны танил Adam Levine, Woody Harrelson, Russell Brand, Jon Bon Jovi, Sting, Alec Baldwin, Sting зэрэг алдартнууд дэлхий нийтийг иогоор хичээллэхийг уриалж байна.
Та ч мөн адил иогоор хичээллэхийг хүсч байна уу?
Иогоор хичээллэхэд танд дараах хэдэн алхам л хэрэгтэй:
ТОХИРОМЖТОЙ ЦАГ- Иог өглөөний цагаар хийх нь сайн гэдэг боловч үнэндээ та орой ажлын цагаа дууссаны дараа иогоор хичээллэх нь хамгийн тохиромжтой бөгөөд таны тухайн өдрийн ажлын ачаалал, стресс, биеийн хөшүүн байдал зэргийг бүгдийг нь арилгаж, тайван сайхан амрах нөхцлийг тань бүрдүүлж өгнө.
ТОХИЛОГ ГАЗАР- Иогоор хичээллэхэд өрөөний температур болон тохилог байдал хамгийн чухал, зуны улиралд хэт бүгчим газар, өвлийн улиралд хэт хүйтэн газар дасгал хийхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тиймээс тохилог газрыг сонгож үйлчлүүлээрэй. Өрөөний температурын хамгийн тохиромжтой дулаан бол +26оС байдаг.
САЙН БАГШ- Иогоор хичээллэх үед амьсгал авах болон тухайн хөдөлгөөнийг зааж чиглүүлж өгөх багш дасгалжуулагч хамгийн чухал учраас чадварлаг багшийг хайж олох хэрэгтэй.
САЙН ХАМТРАГЧИД- Нэг нэгэндээ урам зоригийг өгдөг сайн хамтрагчидтай байснаар та хурдан хугацаанд үр дүнд хүрэхээс гадна иогоор хичээллэх дур сонирхол тань улам нэмэгдэнэ. Спорт клубт ганцаархнаа гэж хойш суух хэрэггүй, тэр газарт л зорилго нэгтэй хамтрагч тань таныг хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй.
САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Иогоор хичээллэгсдийн нийтлэг гаргадаг 7 алдаа
Та ONEFIT аппликейшнийг утсандаа суулган багцаа сонгоод Улаанбаатар хотод байрлах иогийн төвүүдээр хүссэнээрээ үйлчлүүлэх боломжтой.
Та ONEFIT аппликэйшнийг татаж авахыг хүсвэл доорх зурган дээр дарж татаж аваарай.
Suggested
Хүүхдүүдтэйгээ хэрхэн фитнест явах вэ?
Гэр бүлдээ зав гаргаж, тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь таны аз жаргалтай амьдралын нэгээхэн хэсгийг дүүргэж өгдөг. Та өмнө нь гэр бүлийнхээ бүх гишүүдтэй фитнес клуб зорьж, хамт дасгал хийж байсан уу? Хүүхдүүдтэйгээ хамт спортоор хичээллэх боломжийг ONEFIT аппликэйшний тусламжтайгаар, супер гэр бүл багцад хамрагдсанаар олж авах болно. Хүүхдүүдтэйгээ фитнес клуб явахаар зорьж буй танд дараах хэдэн зөвлөмжийг фитнест явахаасаа өмнө хэрэгжүүлэхийг сануулж байна.
Эмэгтэй хүүхдийг багаас нь өөрийгөө хамгаалах чадварт сургахын давуу тал
Охин хүүхэдтэй хүн бүр л түүнийг өсөж том болох хүртэл санаа зовнил нь улам нэмэгддэг болов уу? Эмэгтэйчүүд бид өөрийгөө хамгаалах чадварын тухай хэр мэдлэгтэй байдаг вэ?
Өвлийн улиралд хүүхдийг усан спортоор чийрэгжүүлэх нь
Эцэг эхчүүдийн ихэнх нь өвлийн улиралд хүүхдээ усан спортоор хичээллүүлэх нь дэмий гэж үздэг. Учир нь тэнд чийгтэй, нойтон, хүйтэн гэж үздэгтэй холбоотой байдаг байна. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ өвлийн улиралд таны хүүхдэд усан спорт ямар ач тустай мөн таныг хүүхдээ усан спортоор хичээллүүлэх шийдвэр гаргах 3 шалтгааныг хүргэж байна.


